Гэнэт бодогдсон шүлэг

Ariun Sanna
1 min readDec 14, 2024

--

Тэр цагт зун байх ёстой шүү
Тэгээд чи миний хүзүүн дээр үнсээрэй
Гижиг хүрээд инээгээд харахад
Гэнэт миний уруулан дээр үнсээрэй

Тэр үед бид нэг нэгэндээ дурласан байх ёстой шүү
Чин сэтгэлээсээ
Бүр үнэнээсээ
Чи надтай байгаадаа, би чамтай байгаадаа
Хоёул бүтэн байх ёстой шүү

Тэр цагт зун байх ёстой шүү
Тэнгэрээс бороо унаж байх болно
Чийгний үнэр чиний үнэртэй нийлээд
Тэр чигээрээ л зун байх ёстой шүү

Учрах ёстой байсан мэт хүмүүс өөр цагт өөр хүнийг хайрлаж, харин хайрлуулах боломжгүй хүмүүстэйгээ учирсаар гол царцана. Ахиад итгэж чадах эсэхээ ч мэдэхгүй юм даа. Харамсал гэдэг чинь нээрээ иймэрхүү амттай эд юм шиг байна шүү гэмээр зарим хүмүүсийн сэтгэл үнэхээр баян байжээ гэж боддог. Гэхдээ би хүртэхийг хүсээгүй, хүртэж, хутгаж авах хувь заяа нь өөр хүн байх учиртай. Харилцан хайрлаж байж болгоомжлол, гэмшилгүйгээр хүрч чадна. Гэтэл болгоомжгүй ч гэсэн хайр мэт эндүүрэгдсэн учралдаа хамаг анхаарлаа өгчээ. Тэгээд бүр үнэн сэтгэлээсээ хандсан гээ. Урд насандаа нэгэн сайн эр байсан болоод өнөө энэ амьдралдаа эмэгтэй хүн болж төржээ гэж саная даа.

Хичнээн мундаг, сайн хүнтэй байсан ч хайр байхгүй газраас өөрийгөө хүндлээд явж чаддаг залуу насандаа хайртай ❤

--

--

Ariun Sanna
Ariun Sanna

Written by Ariun Sanna

Шөнө дунд кэйбоард товшиж сууна. Уншсан ном, үзсэн кино, илэрхийлэгдээгүй үгс, хүмүүсийн захидлууд.

No responses yet